Interesting

Welcome to!

физик гэж юу вэ?

2010-04-28 00:27

 

Аристотель

Физик (Грек: φύσις (phúsis), "байгаль" ба φυσικῆ (phusiké), "байгалийн тухай мэдлэг" гэдгээс гаралтай) нь матери, энерги, орон зай ба цаг хугацааг захирдаг тулгуур хуулиудыг нээх болон ойлгох зорилготой шинжлэх ухаан юм. Физикт ертөнц ба түүний харилцан үйлчлэлүүдийн эгэл хэсгүүд, мөн тулгуур зарчмуудын хүрээнд сайн ойлгож болохуйц системүүдийг шинжлэх явдлыг авч үздэг.

Бүх атомын дотоод дахь харилцан үйлчлэлийг бүрэлдүүлж буй квант механикийн үзэгдлүүдийг оролцуулан ертөнцийн хамгийн үндсэн ажиллагааг судалдаг тул физикийг тулгуур шинжлэх ухаан гэж үзэж болох ба үүн дээр хими, дэлхий судлал, биологи, ба нийгмийн шинжлэх ухаанууд тогтож байдаг. Үндсэн физикт гарсан нээлтүүд бусад бүх шинжлэх ухаануудад чухал нөлөө үзүүлдэг.

призмд гэрэл хугарч байна

аянга

астрономи

Оршил

Физик нь туршлагын үр дүнг тайлбарлах онолын загвар боловсруулах, үнэн загвартаа тулгуурлан дараагийн шатны туршлагын үр дvнг тооцох маягаар шинжлэх ухааны аргыг ашиглан байгалийг таньж мэдэх оролдого хийдэг. Анх физик нь байгалийн философийн нэг хэсэг байсан ба 19-р зуунд философиос салж биеэ даасан позитив шинжлэх ухаан болон хөгжжээ. Физикчид кваркуудаас хар нүхийг хүртэл, тусгаар атомоос хэт дамжуулагч хүртэл өргөн хүрээний физик үзэгдлүүдийг судалдаг.

Физикийн тулгуур онолууд

Онол Дэд сэдвүүд Концепцууд
Сонгодог механик Ньютоны хуулиуд, Лагранжийн механик, Гамильтоны механик, Кинематик, Статик, Динамик, Хаосын онол, Акустик, Шингэний динамик, Тасралтгүй орчны механик Нягт, Хэмжээс, Гравитац, Орон зай, Цаг хугацаа, Хөдөлгөөн, Урт, Байрлал, Хурд, Хурдатгал, Галилейн инвариант зарчим, Масс, Импульс, Хүч, Энерги, Импульсын момент, Хүчний момент, Хадгалагдах хуулиуд, Гармоник хэлбэлзэл, Долгион, Ажил, Чадал, Лагранжиан, Гамильтониан, Тайт-Брайны өнцгүүд, Эйлерийн өнцгүүд
Цахилгаан соронзон Цахилгаан статик, Электродинамик, Цахилгаан, Соронзон, Максвеллын тэгшитгэлүүд, Оптик Багтаамж, Цахилгаан цэнэг, Гүйдэл, Цахилгаан дамжуулал, Цахилгаан орон, Цахилгаан нэвтрэлт, Цахилгаан потенциал, Цахилгаан эсэргүүцэл, Цахилгаан соронзон орон, Цахилгаан соронзон индукц, Цахилгаан соронзон долгион, Гауссын гадаргуу, Соронзон орон, Соронзон урсгал, Соронзон монополь, Соронзон нэвтрэлт
Термодинамик ба Статистик механик Дулааны машин, Кинетик онол Больцманы тогтмол, Хосмог хувьсагчид, Энтальпи, Энтропи, Төлөвийн тэгшитгэл, Жигд хуваарилагдах теорем, Чөлөөт энерги, Дулаан, Идеаль хий, Дотоод энерги, Термодинамикийн хуулиуд, Максвеллын харьцаа, Үл буцах процесс, Изингийн загвар, Механик үйлчлэл, Статистик нийлбэр, Даралт, Буцах процесс, Аяндаа явагдах процесс, Төлөвийн функц, Статистик ансамбль, Температур, Термодинамик тэнцвэр, Термодинамик потенциал, Термодинамик процессууд, Термодинамик төлөв, Термодинамик систем, Зуурамтгай чанар, Эзэлхүүн, Ажил
Квант механик Фейнманы интеграл, Сарнилын онол, Шредингерийн тэгшитгэл, Квант орны онол, Квант статистик механик Адиабат дөхөлт, Хар биеийн цацаргалт, Харгалзах зарчим, Чөлөөт бөөм, Гамильтониан, Гильберт огторгуй, Адил бөөмс, Матрицын механик, Планкийн тогтмол, Ажиглагч, Операторууд, Квант, Квантчилал, Квант энтанглмент, Квант гармоник хэлбэлзэл, Квант тоо, Туннелийн эффект, Шредингерийн муур, Диракийн тэгшитгэл, Спин, Полгионы функц, Долгионы механик, Бөөм-долгионы хоёдмол чанар, Тэг энерги, Паулийн зарчим, Гейзенбергийн тодорхойгүйн зарчим
Харьцангуйн онол Харьцангуйн тусгай онол, Харьцангуйн ерөнхий онол, Эйнштейний орны тэгшитгэлүүд Ковариант чанар, Эйнштейний цогцос, Эквивалентын зарчим, 4-импульс, 4-вектор, Харьцангуйн ерөнхий зарчим, Геодезийн хөдөлгөөн, Гравитац, Гравитац - цахилгаан соронзон, Инерциал тооллын систем, Инвариант чанар, Лоренц агшилт, Лоренц цогцос, Лоренц хувиргалт, Масс энергийн эквивалент чанар, Метрик, Минковскийн диаграм, Минковскийн огторгуй, Харьцангуйн зарчим, Хувийн урт, Хувийн хугацаа, Тооллын систем, Тайвны энерги, Тайвны масс, Нэгэн зэрэг байдлын харьцангуй чанар, Огторгуй-хугацаа, Харьцангуйн тусгай зарчим, Гэрлийн хурд, Энерги-импульсын тензор, Хугацааны удаашрал, Ихрийн парадокс, Ертөнцийн шугам

 

Физикийн салбарууд

Физикийн өнөөгийн судалгаанууд материаллаг ертөнцийг өөр өөрийн талаас тусгайлан судалдаг хэд хэдэн том салбарт хуваагддаг.

  • Хатуу ба шингэн биеийн физик нь ихэнх үнэлгээгээр физикийн хамгийн том салбар бөгөөд бидэнтэй өдөр бүр дайралддаг ердийн хатуу болон шингэн биетүүд гэх мэт бодисын хэсгүүдийн шинж чанар атомыг бүрдүүлэгч хэсгүүдийн шинж чанарууд болон тэдгээрийн хоорондын харилцан үйлчлэлүүдээс яаж урган гарч буйг судалдаг.